Нийслэлийн Өргөө амаржих газар нь 2021.01.19-ний өдөр “КОВИД -19” халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулж 2021.01.19 - 2021.02.02-ныг хүртлэх хугацаанд 14 хоногийн хөл хориог тогтоож цаашид тархах аюулаас сэргийлэн шуурхай хариу арга хэмжээ авч ажилласаны үр дүнд халдвар тархаалгүй ажиллаж чадлаа.
2021.02.03-ны өдрөөс хэвийн үйл ажиллагаанд шилжиж Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн жирэмсэн эхчүүдэд эх барихын тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Баянгол дүүргийн жирэмсэн эхчүүдийг түр хугацаанд ЭХЭМҮТ хүлээн авна.
Монголын үрс маш олон болтугай.