Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан 2021.02.10-ны өдөр МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Нийслэлийн Өргөө амаржих газрын АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЪЯАТ ЭМЧ цол хүртлээ.

Өнөөдөр Монгол Улсын Хүний Гавъяат эмч  хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Ш.Цэрэнсамбуу  эмч  энэ л Нийслэлийн Өргөө амаржих газартаа тасралтгүй 23 жил Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр  эх, нялхсын эрүүл мэндийн төлөө бүхий л хичээл зүтгэлээ зориулж эмч хүний тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн эгэл нэгэн эмч хүн юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шилдгүүдийн төлөөлөл болж ажил үйлсээ гарамгай гүйцэтгэж ирсэн  та  төрийнхөө дээд цол, одон медалийг хүртэж байгаад байгууллага хамт олон чинь баяртай байна. Энэ шагнал бол зөвхөн Таны төдийгүй ийм амжилтад хүрэх урам зоригийг тань дэмжиж ирсэн гэр бүл, хамт олныг тань бас үнэлж буй хэрэг юм.

Ш.Цэрэнсамбуу эмчдээ дахин баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.