Нийслэлийн Өргөө Амаржих Газар

НӨАГ-ын Эмэгтэйчүүдийн тасагт Зөвлөх эмчээр Хүний гавьяат эмч Д.Сүхээ эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл, охидын эмгэг чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн тасгийн эмч нарын ур чадварт анхаарч: Тайланд, Тайван, Солонгос, Франц, Австрали улсуудын эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж нийт 5 эмчийг тус орнуудад мэргэжил дээшлүүлж сургасан.

2014 оноос Эх барих эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдлийн чиглэлээр мэргэжил олгох сургалт эрхлэн явуулж нийт  14  эмчийг сургасан.

Дараах эмчилгээ, оношлогооны аргыг хэрэглэж байна:

·         Үрийн хоолойн шалтгаант үргүйдлийн оношилгоонд Гистеросальпингографийн шинжилгээний арга, умайн хүзүүний болон эрэгтэй шалтгаант үргүйдлийн эмчилгээнд Үрийн шингэнийг угааж умайд цацах арга

 

·         Өндгөвч  уйланхайжих эмгэгийг оношлох оношилгооны критер боловсруулж практикт нэвтрүүлсэн

·         Цэвэршилтийн дараах бэлгийн уруул үтрээний хатингаршилт хам шинжийн оношилгоо эмчилгээний аргыг боловсронгуй болгох

·         Умайн хөндийн эмгэгийн оношилгоонд пайпель биопсийн аргыг нэвтрүүлсэнээр

·         Умайн наалдацын эмчилгээнд баллон катетар болон наалдацын эсрэг гель умайн хөндийд шахах арга