Нийслэлийн Өргөө Амаржих Газар

- 2021.02.23-ны өдөр: Өнөөдөр

- Нийслэлийн Өргөө амаржих газар ЭМС-ын 2021 оны 2 сарын 22-ны өдрийн А/69, НЭМГ-ын даргын А/17 тушаалын дагуу эмч, эмнэлгийн ажилтнуудад “КОВИД-19” халдварын эсрэг “Асртазенека” вакцины анхны тунг хийж эхэллээ.

- Нийт эмч, эмнэлгийн ажилтнууд төлөвлөгөөт хуваарийн дагуу 2021.02.23,24,25-ны өдрүүдэд дархлаажуулалтын вакцинд хамрагдах юм.

- НӨАГ-ын Дархлаажуулалт зохион байгуулах ажлын комиссын үйл ажиллагааны дараалал:

1.     Эмч, эмнэлгийн ажилтнуудын бүртгэл

2.      Эмчийн үзлэг

3.     Дархлаажуулалтын бүртгэл

4.     Дархлаажуулалт

5.     Ажиглалтын хэсэгт 30 минут биеийн байдлыг хянах