Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Даатгуулагч та дараах байдлаар нийгмийн даатгалын үйлчилгээ авах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, мэдээлэл авах болон өөрийн мэдээлэлд хяналт тавих боломжтой. Үүнд:

  1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас www.ndaatgal.mn
  2. IOS системийн гар утастай бол App store, Android системийн гар утастай бол Play store программаас 'Нийгмийн даатгал' аппликейшн татаж авах
  3. Төрийн үйлчилгээний веб портал www.e-mongolia.mn, E-Mongolia аппликейшн, Ebarimt цахим төлбөрийн баримтын систем
  4. Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин болон бусад цахим систем

САНАМЖ

Та өөрийн мэдээллийг цахимаар хянах явцад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бүртгэгдээгүй, цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл зөрүүтэй, шимтгэл төлөгдөөгүй, үндсэн мэдээлэл алдаатай бол Нийгмийн даатгалын байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой.

Утас: 77771289, 11-328030, цахим шуудангийн хаяг: www.ndaatgal.mn/v1/contact

 Нийгмийн даатгалын ерөнхий газар