Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулан, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагыг 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулж, 1950 оноос эхлэн уг өдрийг “ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР” хэмээн тэмдэглэж иржээ.
Энэ жил эрүүл мэндийн салбар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болох Коронавирусийн халдвар COVID-19 цар тахалтай дэлхий даяараа хамтдаа тэмцэж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүн бүр вакциндаа хамрагдахыг уриалж байна.