Олон Улсын Эх баригчдын өдөр, Олон Улсын Сувилагчдын өдрийг угтан жил бүр уламжлал болгон сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний онол практикийн бага хурлыг тасралтгүй 21 дэхь жилдээ зохион байгуулж байгаа билээ.
2021 оныг Монгол улсын хэмжээнд “ Сувилахуй, Эх барихуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газар “СУВИЛАХУЙ, ЭХ БАРИХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ” ЭРДМИЙН ЧУУЛГАН-21 хурлыг 2021.05.04-ний өдөр зохион байгууллаа.
Нийт 50 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд 12 судалгааны ажил хэлэлцүүлж:
· 1-р байранд: “ Нийслэлийн өргөө амаржих газрын хепатит В вирүсийн дархлаажуулалтанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилтнуудын дархлаа тогтоцыг үнэлэх нь” Д.Оюун-Эрдэнэ, Д.Адъяасүрэн ,С.Нармандах, М.Мэндбаяр, Д.Уламбаяр, Б.Жаргалсайхан
· 2-р байранд: “ Амбулаторын эмч, эмнэлгийн мэргэжилтний Ковид-19 цар тахлын дэгдэлтийн үеийн эрсдлээс сэргийлэх арга хэмжээг үнэлэх нь ” Л. Мөнхдэлгэр, Ж. Пүрэвжаргал, Т. Ариунцэцэг
· 3-р байранд: “Мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх үеийн гар угаалтын усны хэрэглээний өнөөгийн байдлыг судалсан нь”
М.Пүрэвхатан, П.Сувд, С.Ганцэцэг, Д.Уламбаяр, Д.Отгончимэг нар тус тус шалгарлаа.
Эрдмийн чуулганы гол зорилго нь эх баригч, сувилагч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, харилцан туршлагаа солилцох, тулгамдсан асуудлаа дэвшүүлэх, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Эрдмийн чуулган-21 хуралд АНУ-аас сувилагч мэргэжилтэн зочин судлаачаар оролцож байгаа нь маш их бахархууштай юм.
Судалгаа хэлэлцүүлсэн нийт эх баригч, сувилагч нартаа цаашдын ажил үйлсэд нь амжилт бүтээлийг хүсэн ерөөе