2021.05.14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар: Нийслэлийн Өргөө амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор, Клиникийн профессор О.Баянжаргал, Нийслэлийн Өргөө амаржих газрын даргаар ажиллаж байсан АУ-ны доктор, профессор сурган хүмүүжүүлэгч багш С.Пүрэвсүх нар МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ цол тэмдэгээр шагнууллаа.
Эх нялхсын эрүүл мэндийн төлөө бүхий л хичээл зүтгэлээ зориулж эмч хүний тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шилдгүүдийн төлөөлөл болж ажил үйлсээ гарамгай гүйцэтгэж ирсэн та нартаа төрийнхөө дээд цол, одон медалийг хүртэж байгаад байгууллага хамт олон чинь баяртай байна.
Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг үг хэлэхдээ:
Монгол эмэгтэйчүүд, Монгол эхчүүдийн эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөрөө зориулсаныг Төр засаг өндөрөөр үнэлж амаржих газрын маань түүхэнд гавьяат эмч нарын маань нэгэн шинэ хуудсыг нээж өглөө.
93 жилийн түүхтэй энэ сайхан амаржих газрын маань үүдээр МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ гэсэн өндөр нэр алдрыг оруулж ирсэн 2 гавьяат эмчдээ баяр хүргэж ажилд нь амжилт бүтээлийг амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.