2021.05.21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар: Нийслэлийн Өргөө амаржих газрын Тэргүүлэх зэргийн эх баригч Б.Оюунчимэг Төрийн дээд шанал Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Х.Баярсайхан, Мэдээгүйжүүлэгийн эмч, Клиникийн профессор Ш.Урантэс, Тэргүүлэх зэргийн эх баригч О.Наранчимэг нар Төрийн дээд шагнал Алтан гадас одон, сувилахуйн Тэргүүлэх зэрэгтэй, Сувилахуйн албаны дарга Л.Амаржаргал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа.
Энэхүү шагнал нь эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн удирдлага, эмч,эх баригч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлд талархаж буй төрийн итгэл, хүндэтгэл билээ.
Эх нялхсын эрүүл энхийн төлөөх ариун үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жилийн турш хичээл зүтгэл гарган, тууштай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн эмч, эх баригч, сувилагч нарын төлөөлөл та бүхэндээ Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт хамт олон болон үе үеийн эмч, эмнэлгийн ажилтнуудын өмнөөс халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!
Монголын үрс маш олон болтугай.