Дуучин М.Нарантуяа төрөх эмнэлгүүдийн нярайн өлгийг шинэчлэх зорилгоор хандивын аян өрнүүлсэн билээ.
Тус аяны эхлэл өнөөдөр буюу 2021 оны 05 сарын 28-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газраас эхэлж байгаа баяртай мэдээг хүргэж байна.
Дуучин М.Нарантуяа болон холбогдох байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж Өргөө амаржих газрын Нярайн тасагт 300 ширхэг гадар өлгий, дотор өлгий даавууг хүлээлгэн өглөө.
Амаржих газруудад өгч буй эдгээр өлгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Angel Baby Хүүхдийн Их Дэлгүүр-ийн үйлдвэрээс захиалж хийлгэжээ.
Өргөө амаржих газар нь жилд 12000 гаруй эх нярай, өдөрт 30-40 эхийг амаржуулдаг Нийслэлийн ууган төрөх эмнэлэг юм.
Эх нялсын эрүүл энхийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан энэхүү аяныг амжилттай эхлүүлж олон нийтийг хамруулж чадсан Дуучин М.Нарантуяа болон хамтран хэрэгжүүлэгч байгууллага, аяныг дэмжиж халуун сэтгэлээ илгээсэн бүх хүмүүст монголын мянга мянган эх үрсийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монголын үрсийн маш олон болтугай.