Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2021.06.07-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын номын санч П.Бат-Оюун, Сургалтын алба хамтран  “БИДНИЙ БАЯР НОМЫН БАЯР” зохиолч, уншигчийн уулзалт өдөрлөг зохион байгуулж шог зургийн үзэсгэлэн гаргалаа.

Өдөрлөгт зохиолч нийтлэгч Б.Эрхэмбаяр хүрэлцэн ирж Зохиолч-Уншигчийн чөлөөт ярилцлага өрнүүлэн уншигчиддаа гарын үсэгтэй номын дээжсээ танилцууллаа.

Зохиолч, уншигчийн уулзалтаар номын сангийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан, номын сангийн номыг ариг гамтай нямбай уншиж хүлээлгэн өгдөг, төрөл бүрийн чиглэлийн номыг уншин судлаж тархи, оюунаа цэнэглэдэг шилдэг уншигчаа тодруулдаг билээ. Энэ удаад “ШИЛДЭГ УНШИГЧ”-аар тодорч хамт олноо манлайлан хамгийн оюунлаг уншигчаар тодорч талархалын эзэн болсон  Мэдээгүйжүүлгийн эмч С.Дүүрэнбаяртаа давхар баяр хүргэе.

Амаржих газрын эмч, эмнэлгийн ажилтнуудын жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг тэмдэглэлт өдрүүдээс онцлон хүлээн авдаг энэхүү сайхан өдөрлөгийг  жил бүр санаачлан зохион байгуулж олон сайхан уран бүтээлчидтэй байгууллага хамт олноо уулзуулдаг номын санч П.Бат-Оюун эгчдээ хамт олных нь зүгээс талархалаа илэрхийлж аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.