2021.06.18. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй эмч, эх баригч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон, Алтан гадас одон, ЭМЯ-ны Жуух бичгээр шагнууллаа. Шагналыг Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг гардуулан өгөв.
“ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор
Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, Зөвлөх зэргийн эмч, Дурангийн мэс засалч Д.Өнөржаргал
“АЛТАН ГАДАС ОДОН”-оор
Ахлах зэрэгтэй Эх баригч Р.Байгальмаа
“ЭМЯ-НЫ ЖУУХ БИЧИГ”-ээр
Слесарь Б.Амаржаргал
Төрийн хүндэт шагналаар шагнагдсан та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, ажлын амжилт , амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.