1992 онд анх ДЭМБ болон НҮБ-ийн Хүүхдийн Сангийн санаачлагаар 8 дугаар сарын 1-7 өдрүүдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног болгон тэмдэглэж байжээ. Өдгөө дэлхийн 170 гаруй орон энэ үйл ажиллагаанд оролцдог болсон ба энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалахад бүх нийтийн оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.