Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олонд Virus Washer Mongolia S&Royal GROUP MONGOLIA “Эс Ар Жи Эм” ХХК-ны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар-тай хамтран ажилласан гэрээний дагуу Ковид-19 цар тахлын үед нэн шаардлагатай халдвар хамгааллын агаар ариутгах тус бүр нь 2.2 сая төгрөгийн өртөг бүхий нийт 18 ширхэг төхөөрөмжийг бэлэглэлээ.

Японы “Сириус” компанийн шинэ дэвшилтэт технологиор бүтээсэн #Virus_washer төхөөрөмж нь ус болон давсны нэгдлийг электролизжүүлж, “Гипохлорт хүчилт ус”-ыг бий болгосноор агаарт мананцар үүсгэж Корона вирус болон бусад төрлийн вирусыг устгах чадвартай юм. 

Хүнд цаг үед бид бүхэнд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг бэлэглэсэн “Эс Ар Жи Эм” ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье. 

Монголын үрс маш олон болтугай.