2022 оны 5-р сарын 5
Өнөөдөр Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр. Жил бүр тэмдэглэдэг уг өдрийг энэ жил “Аюулгүй байдлын төлөө нэгдье: Цэвэр гар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийн зорилго нь эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлыг хангахад гараа цэвэр байлгах мэдлэг, зан үйлийг хэвшүүлэх орчин бүрдүүлж, соёлыг бий болгон нөлөөлөхийн тулд бүх түвшний хүмүүс хамтран ажиллах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхөд оршино.