Төрөх үеийн төрөлтийн хамтрагч бэлтгэх үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, практикт нутагшуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 02-03-ний өдрүүдэд төрөлтийн хамтрагч бэлтгэх сургалтыu ажлын байран дээр амжилттай зохион байгууллаа.
АШУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн, академич, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Т.Эрхэмбаатар, АУ-ны доктор, Клиникийн профессор, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга Р.Уранчимэг нар сургалтын нээлтийг хийж, сургалтад амжилт хүслээ.
Сургалтыг Япон Улсын Цукуба Их сургуулийн доктор, ассистент профессор Т.Ганчимэг, доктор, ассистент профессор Риэко.К.Ф, АШУҮИС -ийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн Ухааны доктор, ЭБЭХСТ-ийн Эрхлэгч П.Цэцэгмаа, Анагаах Ухааны магистр, ахлах багш Я.Оюунбилэг, Анагаах Ухааны магистр, ахлах багш Х.Цэцэгсүрэн, туслах багш Амгалан Амаржих газар ТМЭ-ийн сургалтын арга зүйч, эх баригч Ч.Бадамханд туслах багш Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тасгийн арга зүйч, эх баригч А.Амарбаясгалан нар хамтран явууллаа.
Сургалтад Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төрөх, төрсний дараах тасгийн 8 туслах сувилагч нар суралцаж, байгууллагын анхны төрөлтийн хамтрагч нар боллоо.
Хамтран ажилласан багш нартаа талархал илэрхийлж, шинэ төрөлтийн хамтрагч нартаа ажлын амжилт хүсье.