Нийслэлийн Өргөө Амаржих Газар нь 2004 оноос Франц улсын Клермонт Ферранд, олон улсын дурангийн тѳв, Вилфронш хотын эмнэлэг, АКСИОН Монголи, APAU нийгэмлэгтэй хамтын үйл ажиллагаатай ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд Монгол-Францын Эмч, Эх баригч, эмнэлгийн олон мэргэжлийн багийн гишүүд хамтран багаар ажиллаж эрдэм шинжилгээний бага хурал, эмнэл зүйн workshop сургалтыг тасралтгүй зохион байгуулж, харилцан мэдлэг, туршлагаа солилцон шинэ бүтээл оновчтой санааг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлж, амжилттай ажиллаж байгаа билээ.
Хамтын үйл ажиллагааны хүрээнд 2024 оны 04 сарын 14,15-нд Нийслэлийн Өргөө Амаржих Газрын Даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Наранцацралт, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал нар Франц улсын эх баригч төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, эх баригч нарын чадавхийг бэхжүүлэхэд санал солилцон, хамтран ажилладагт талархал илэрхийлж амжилт хүслээ.
Франц улсын Эх баригч Жанинь Вэйнсон, Сэтгэл зүйч Алинь Дюпик нарын төлөөлөгчид "ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР"-ын Тасгийн үйл ажиллагаатай танилцаж Эх баригч нарт “ Эх баригч мэргэжилтний үнэ цэнэ, Төрсний дараах эхийн сэтгэл зүй” сэдвээр workshop сургалт зохион байгуулж мэдлэг, туршлагаа солилцон ажиллалаа.