Нийслэлийн Өргөө амаржих газраас зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэгийн ялган оношилгоо, орчин үеийн эмчилгээний аргууд " сэдэвт багц цагийн сургалт 2024.09.22-ны өдрийн 09:00 цагаас НӨАГ-ын Хурлын А танхимд болох болсныг хүргүүлж байгаад таатай байна.
Энэ удаагийн хурал нь онол, дадлагын хичээлийг хавсран оруулснаар сургалтад хамрагдсан эмч нар аарцгийн эрхтний унжилтыг POP-Q ангиллаар оношлох, уродинамик шинжилгээний хариуг бүрэн уншиж сурах давуу талтай.
Мөн БНСУ-ын Намүжонгвон эмнэлгийн профессор Sun Hun Lee цахимаар холбогдож Дарамтад шээс задгайрлын орчин үеийн эмчилгээ болон TOT, DREAMCORE мэс заслыг танилцуулахаараа онцлогтой.
Та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.
Суудлын тоо хязгаартай / 50 суудал/
Багц цаг-1
Төлбөр-30.000 төгрөг
Бүртгэл:
hr.hdc.gov.mn веб сайтаар өөрийн мэдээлэлээр нэвтрэн сургалтаа сонгон бүртгүүлээрэй.