Глобалчлалын хурдацтай хөгжлийг дагаж дотоодын болон гадаад орны өөр соёлын мэргэжилтнүүдтэй харилцах байдал өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.
НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хөгжлийг хангахад Их дээд сургууль,судалгаа шинжилгээний байгууллагууд дэлхийн түвшний нягт хамтын ажиллагаагаар дамжуулан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж тусгасан байдаг.
2024 оны 09 сарын 23-нд Японы Софиа Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн профессор Yae Yoshino оюутнуудын хамт, АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн профессор Wei-Ti Chen нар Нийслэлийн Өргөө Амаржих Газарт зочилж Төрөх, төрсний дараах болон Нярайн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
НӨАГ-ын Дарга Н.Батсайхан тэргүүтэй удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын бүтээлч байдлыг онцолж, ОУ-ын түвшинд хамтарсан судалгааны ажил хийх, оролцох, эмч, эх баригч, сувилагч нарыг сургаж чадавхжуулах талаар санал солилцож ярилцлаа.