Нийслэлийн Өргөө амаржих газар нь 2013 онд Монгол улсад Эх нярайн эрүүл мэндийн боловсрол олгох төслийг анх санаачилж хэрэгжүүлсэн бөгөөд 2014 оноос хойш “ЖИРЭМСЛЭЛТ, ТӨРӨЛТ, ТӨРСНИЙ ДАРААХ ҮЕ”-ийн эрүүл мэндийн боловсрол олгох цогц сургалтыг Жирэмсэн эхчүүд, түүний гэр бүлийнхэнд нь зохион байгуулж ирсэн билээ.
Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын зорилго нь Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайн эрүүл мэндэд гарч болох эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийнхний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэгт орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.
2024 оны 10 сарын 30-НД “НЯРАЙГ АРЬС АРЬСААР ШҮРГЭЛЦҮҮЛЭХ, НЯРАЙН АСАРГАА СУВИЛГАА, АЮУЛТАЙ ШИНЖҮҮД, ДАРХЛААЖУУЛАЛТ” сэдэвт асуудалд суурилсан Workshop сургалтыг Нярайн сувилагч, Сургагч багш, Чанарын менежер эмч нарын баг хамт олон амжилттай зохион байгууллаа.
ТАНД ОЛОН МЭРГЭЖЛИЙН БАГИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ БОЛНО.