Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих, Эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор Х. Оюунгэрэл нь Эх нярай, Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажиллан үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрийг тань үнэлэн Төрийн дээд одон "МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ" цол, тэмдгээр энгэрээ мялаалаа. Нийслэлийн Өргөө амаржих газрын УДИРДЛАГА, ХАМТ ОЛОН Х. Оюунгэрэл эмчдээ баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.