Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан, Сургалт Эрдэм Шинжилгээ Хамтын Ажиллагааны албаны 2022- 2024 оны "Эх барих, эмэгтэйчүүд судлал"-ын үндсэн мэргэшлийн сургалтыг төгссөн нийт эмч нартаа ажлын амжилт хүсэн үндсэн мэргэшлийн үнэмлэх болон 2024 онд шинээр хэвлэгдсэн Д. Сүхээ багшийнхаа "Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл" номын дээжээс гардууллаа.
НӨАГ-ын төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад нийт 9 эмч хамрагдаж амжилттай төгссөн ба түүнээс 5 резидент эмчийг ажлын байраар ханган ажиллуулж байна.