Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Moнгол - Франц улсын хооронд дипломат харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Франц улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Mrs. Corinne PEREIRA DA SILVA болон Монгол – Франц улсын хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Т. Төрням мөн Франц улсын элчин сайдын зөвлөх Ж. Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажилладаг байгууллагуудтайгаа танилцлаа.

Нийслэлийн Өргөө амаржих газар Франц улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллаад 21 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд хамтран ажилласан үйл ажиллагаагаа дүгнэн ярилцлаа. Үүнд:

- 2004 оноос эхлэн Франц эмч нартай хамтран ажилласан.  Аллер мужийн АПАУ нийгэмлэгийн ерөнхийлөгч Даниел Дэвин, Николас Бурдел, Ян Ленглет эмч нарын хамт ирж Анагаахын их сургуульд дурангийн мэс заслын хичээл орж, Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д. Өнөржаргал эмч хичээлд нь сууж танилцсанаар хамтын ажиллагаа эхэлсэн.

- 2010 оноос өөрийн багийг бүрдүүлэх зорилгоор ӨАГ-с эмэгтэйчүүдийн 2 эмч, 1 мэдээгүйжүүлэгийн эмч Клермонт Ферранд хотын олон улсын дурангийн төвд суралцуулан дурангийн мэс заслын баг бий болж Монгол улсад эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал эрчимтэй хөгжиж эхэлсэн.

- 2011 онд дурангийн төв байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар нийт 86 эмч 12 Сувилагч дурангийн мэс засалд суралцаад байна

- 2012 оноос хойш  Францын засгийн газрын тэтгэлгээр нийт 20 орчим эмчийг жил бүр суралцуулан дурангийн 3-4 багтай болсон.

- 2024 оноос дурангийн мэс заслын шинэ технологийг нэвтрүүлэхээр Клермонт Ферранд хотын олон улсын дурангийн төв, CHU Estaing эмнэлэгийн мэс засалч 2018 оны Францын ШУ-ны шилдэг инновац төслийн уралдааны тэргүүн байрын шагналт Николас Бурдел багшийн удирдлагаар Компьютерийн тусламжтай дурангийн мэс засал хийх төсөлд эмч нараа сургаж эхэлсэн.

- Францын Аллер мужийн Муоан хотын эмнэлэг дээр эх барих эмэгтэйчүүдийн болон нярайн эмч нарыг хамруулсан 3 удаагийн танилцах сургалт зохион байгуулсан.

Нийслэлийн Өргөө амаржих газарт эмэгтэйчүүдийн мэс заслын 70% нь дурангийн аргаар хийгдэж байна.