2025 оны 4-р сарын 02-ны өдөр НӨАГ-ын А зааланд Сувилахуйн албаны сургалт, олон нийттэй харилцах арга зүйч О.Туяацэцэг, Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасгийн арга зүйч Б.Энхгэрэл, Дутуу тээлтийн тасгийн арга зүйч Э.Сүлдмаа, Япон улсын JIСА ОУ-ын байгууллагын сайн дурын ажилтан, нийгмийн эрүүл мэндийн сувилагч магистр зэрэгтэй эх баригч Ито Мэй нар " Жирэмсэн эхийн эрүүл, зөв зохистой хооллолт /амин дэм, эрдэс бодис, БЖИ, хорт зуршил/ " сэдэвт сургалтыг жирэмсэн эхчүүдийг хамруулан зохион байгууллаа.
