2025 оны жилийн эцсийн тайлангийн хурлын нээлтийг Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан алба, тасгуудын үйл ажиллагааны тайланг танилцуулан нээв. 2025 онд хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан ажиллаж буй алба, тасаг болон шилдэгүүдээ шагнан урамшууллаа.
2025 онд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд “Тархи хөргөөх эмчилгээ” буюу “Шилдэг шинэ инноваци”-ийг нэвтрүүлэн ажиллаж буй “Нярайн тасаг”-ийн хамт олон шалгарлаа.
- “Шилдэг алба”-аар Г. Одончимэг даргатай “Санхүүгийн алба”-ны хамт олон шалгарлаа.
- “Шилдэг тасаг”-аар Ц.Энхбат эрхлэгчтэй “Эмэгтэйчүүдийн эмгэг судлал”-ын тасгийн хамт олон шалгарлаа.
- “Шилдэг албаны дарга”-аар Эрүүл мэндийн даатгал, мэдээлэл технологийн албаны дарга Г. Одончимэг шалгарлаа.
- “Шилдэг эмч”-ээр Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эмч Т. Нямцэцэг шалгарлаа.
- “Шилдэг залуу эмч”-ээр Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч Д. Энхжин шалгарлаа.
- “Шилдэг тасгийн эрхлэгч”-ээр Төрөх, Төрсний дараах тасгийн эрхлэгч А. Дүүрэнбилэг шалгарлаа.
- “Шилдэг мэргэжилтэн”-ээр Нэгдсэн лабораторийн тасгийн ажилтан Д. Адъяасүрэн шалгарлаа.
- “Шилдэг эх баригч”-аар Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасгийн эх баригч Ц. Өсөхжаргал шалгарлаа.
- “Шилдэг залуу эх баригч”-аар Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасгийн эх баригч Б. Энхгэрэл шалгарлаа.
- “Шилдэг арга зүйч”-ээр Дутуу тээлтийн тасгийн арга зүйч Э. Сүлдмаа шалгарлаа.
- “Шилдэг сувилагч”-аар Нярайн тасгийн сувилагч Т. Оюунгэрэл шалгарлаа.
- “Шилдэг залуу сувилагч”-аар Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Х. Жавзанпагма шалгарлаа.
- “Шилдэг туслах сувилагч”-аар Төрөх, Төрсний дараах тасгийн сувилагч Д. Золзаяа шалгарлаа.
- “Шилдэг ажилтан”-аар Амбулаторийн тасгийн ажилтан Г. Алтанцэцэг шалгарлаа.
- “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Төрөх, төрсний дараах тасгийн ажилтан П. Түвшинтунгалаг шалгарлаа.
ШИЛДЭГ АЖИЛЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.
НӨАГ-ын нийт хамт олон, тэдний гэр бүлийнхэн, үе үеийн ахмадууддаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.