Нийслэлийн Өргөө Амаржих Газар

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАРТ ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН, ОН УДААН ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ.

Хүндэт медалиар Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн эмчилгээний хоолны тогооч Н. Оюунтуяа, П. Жавзандулам нар тус тус шагнагдлаа.

  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Т. Мөнхзул, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эх баригч Б. Туул, Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ө. Золзаяа нар тус тус шагнагдлаа.
  • ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б. Амаржаргал, Хангамж үйлчилгээ, аж ахуйн албаны лифтчин Ч. Мөнхзаяа, мужаан Б. Батболд, Амбулаторийн тасгийн эх баригч Д. Оюун- Эрдэнэ, Дутуу тээлтийн тасгийн эх баригч Т. Байгальмаа, Халдвараас сэргийлэлт хяналтын албаны халдваргүйтгэлийн ариутгагч Д. Жавзандулам, Г. Ганчимэг, Инженер техникийн албаны хүчилтөрөгчийн операторич Ө. Отгон нар тус тус шагнагдлаа.
  • ИТХ-ын Хүндэт тэмдгээр Амбулаторийн тасгийн цахим бүртгэлийн ажилтан Г. Алтанцэцэг, Төрөх, төрсний дараах тасгийн эх баригч Р. Амаржаргал, Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн мас заслын сувилагч Г. Туяамаа нар тус тус шагнагдлаа.
  • НИТ-ын Хүндэт өргөмжлөлөөр Төрөх, төрсний дараах тасгийн эх баригч П. Түвшинтунгалаг, Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч С. Дүүрэнбаяр, Халдвараас сэргийлэх хяналтын албаны халдваргүйтгэлийн ариутгагч ц. Алимаа нар тус тус шагнагдлаа.
  • Монголын Залуучуудын Холбооны “Шилдэг залуу ажилтан” цол тэмдгээр Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төвийн эмчилгээний хоолны тогооч С. Мөнхцэцэг шагнагдлаа.

ШИЛДЭГ АЖИЛЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

НӨАГ-ын нийт хамт олон, тэдний гэр бүлийнхэн, үе үеийн ахмадууддаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.