Нийслэлийн Эрүүл мэндийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сайн туршлага–2025” арга хэмжээнд нийслэлийн 28 байгууллагын 300 гаруй бүтээл оролцсоноос Нийслэлийн Өргөө амаржих газар нь нийт 11 бүтээлээр оролцсон. Тус арга хэмжээний хоёрдугаар шатанд Нярайн тусламж үйлчилгээ болон Эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн 4 сайн туршлага шалгарсан. Үүнээс
Нярайн тасгаас шинээр нэвтрүүлсэн “Нярайн хүйн судсанд катетр тавих” бүтээл Сайн туршлагын санд шилдэг бүтээлээр бүртгэгдсэн.
“Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи” төрөлд Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасагт шинээр нэвтрүүлсэн "Дурангийн хүрцээр умай сойх мэс засал, Дурангийн хүрцээр үрийн хоолой залгах мэс засал"-ыг амжилттай нэвтрүүлсэн бүтээлээрээ дэд байранд шалгарсан. Нийслэлийн Өргөө амаржих газар нь 2025 онд дээрх мэс заслуудыг Монгол Улсад анх удаа эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, эрүүл мэндийн даатгалаар, харьяалал харгалзахгүйгээр тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж байна.