Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газарт зочилж, тус эмнэлгийн үйл ажиллагаа болон барилга байгууламжийн засварын явц, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа.

  • Өргөө амаржих газарт хэрэгжиж буй засвар, шинэчлэлийн ажлын явц, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө.
  • Тус эмнэлгийн удирдлага, хамт олонтой уулзалт, ярилцлага хийж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.
  • Нийслэлийн Өргөө амаржих газар нь эх, нярайн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, тасралтгүй үзүүлэх чиглэлээр ажиллаж,

2025 онд ажилтнуудын цалин хөлсийг цаг хугацаанд нь, үр дүнгийн урамшууллыг хоцроолгүй олгож, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.

2025 онд эх, нярайн тусламж үйлчилгээний шинэ нэр төрлийн үйлчилгээ нэвтрүүлэн, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэн ажиллаж буйг онцоллоо.