Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Монгол Улсад хорт хавдар нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна.

Хорт хавдрын улмаас нас барж байгаа хүн, нийт нас баралтын ойролцоогоор 1/5-ийг эзэлж байна.

Үүнд:

  • Элэгний хорт хавдар
  • Ходоодны хорт хавдар
  • Уушгины хавдар
  • Улаан хоолойн хорт хавдар
  • Умайн хүзүүний хорт хавдар хамгийн түгээмэл тохиолдож, ихэнх нь хожуу шатандаа оношлогдож байна.

Иймд ард иргэд та бүхэн:

  • Жил бүр эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах
  • Элэгний В вирус, ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдах
  • Архи, тамхины хэрэглээг хязгаарлах
  • Эрүүл, зөв хооллох
  • Биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг уриалж байна.
  • Эрт илрүүлэг, эрүүл дадал эрүүл мэндийг хамгаална.