Нийслэлийн Өргөө Амаржих Газар

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАРТ ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭРЭЭ ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН, ОН УДААН ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ.

  • ”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор Клиникийн профессор Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, Эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасгийн эрхлэгч М. Эрдэнэбаатар шагнагдав.
  • ”АЛТАН ГАДАС” одонгоор Мэс засал, мэдээгүйжүүлэгч эрчимт эмчилгээний тасгийн мэс заслын сувилагч Г. Долгорсүрэн, Дутуу тээлтийн тасгийн туслах сувилагч Т. Өлзийжаргал, Халдварын сэргийлэлт хяналтын албаны ажилтан Ш. Мөнхдагва нар тус тус шагнагдав.
  • Эрүүл мэндийн яамны “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн их эмч Ө. Золзаяа, Лабораторийн тасгийн эмнэлзүйн эмгэг судлалын эмч Ж. Мөнхтогтох нар тус тус шагнагдав.

ШИЛДЭГ АЖИЛЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

НӨАГ-ын нийт хамт олон, тэдний гэр бүлийнхэн, үе үеийн ахмадууддаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.