Нийслэлийн Өргөө Амаржих Газар

 

Өнөөдөр бид 40 гаруй жил эх барих ариун үйлсэд сэтгэл зүрхээ зориулж, 7000 гаруй шинэ амьдралыг эх барьж авсан Сувилахуй, эрхэлсэн орлогч дарга Д. Уламбаяр даргынхаа "ГАВЬЯАНЫ АМРАЛТ"-ын хүндэтгэлийн арга хэмжээ талархал, дүүрэн болж өнгөрлөө. Хүн бүрийн амьдралын хамгийн анхны агшин — эхийн халуун тэврэлт, нярайн анхны уйлах дуу — Таны энэрэнгүй гар, мэргэжлийн ур чадвартай салшгүй холбоотой.

40 гаруй жилийн туршид тасралтгүй хөдөлмөрлөж, олон ээж, нярайг аюулгүй төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Танд гүнээ талархал илэрхийлье.

Танд эрүүл энх, урт удаан насалж, аз жаргал, амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.

Таны эх барьж авсан мянга мянган үрсийн инээд хөөр үргэлж Таныг ивээж байх болтугай.

Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлага, хамт олны зүгээс танд эрүүл энх, урт удаан насалж, аз жаргал, амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе