Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2026 оны 04-р сарын 28-ны өдөр эх баригч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний дунд "ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ- БАГААР АЖИЛЛАХ ЧАДАМЖ" сэдэвт ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулагдлаа. Үүнд:

1. Багийн ахлагчийн асуулт, хариулт

2. Ур чадварын гардан үйлдэл /тохиолдол/

3. Шинэ санаа- сайн туршлага

Энэхүү ажил, мэргэжлийн уралдааны нийлбэр оноогоор

  • Тэргүүн байранд "Мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг" тэргүүллээ.
  • Хоёрдугаар байранд "Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг болон Амбулаторийн тасаг" шалгарлаа.
  • Гуравдугаар байранд "Төрөх, төрсний дараах тасаг" шалгарлаа.
  • Тусгай байранд "Нярайн тасаг" шалгарлаа.

"ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ- БАГААР АЖИЛЛАХ ЧАДАМЖ" сэдэвт уралдаан, тэмцээнд ур чадвар, авьяас чадвараа гарган оролцсон эх баригч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.