Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Өнөөдөр бол "ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧ НАРЫН ӨДӨР" болж байна. Энэхүү өдрийг 1991 оноос хойш тэмдэглэн ирсэн билээ.

ЭХ БАРИГЧ мэргэжил сайхан

Ээлжлэх дөрвөн улиралд

Энхийн манаанд зогсож

Эх үрсийн амар амгалангийн төлөө ажиллах

Эгэлгүй ачтан ХҮЙН ЭЭЖҮҮД билээ

ХҮЙН ЭЭЖ байх сайхан

Хүмүүн төрөлхтөний энхийн манаанд

Хамаг Монголын гэр бүлд

Хайр түгээн аз жаргал бэлэглэгч

Хайрлахгүй байхын аргагүй ачтан Эх баригч нар билээ.

Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт эх баригч, мэргэжил нэгт Хүйн ээж, үе үеийн ахмад эх баригч нартаа "Олон улсын эх баригч"-ын баярын мэнд хүргэе.

Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлага, хамт олны зүгээс талархлаа илэрхийлье.