Нийслэлийн Өргөө амаржих газрын зүгээс "МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ" сэдэвт сургалтыг Нийслэлийн Ерөнхий Боловсролын 21-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд дараах сэдвийн хүрээнд зохион байгуулллаа. Үүнд:
1. Эрүүл мэндийн салбарын төрөл бүрийн мэргэжлийг таниулах 2. Эмч, сувилагч, лабораторийн мэргэжилтний ажлын онцлогийг ойлгуулах
3. Мэргэжлийн ёс зүй, хариуцлага
4. Мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх
Мөн "МИНИЙ МЭДЭХ ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧ" эссэ бичлэгийн тэмцээнийг зохион байгуулсан юм.
Энэхүү сургалтыг Нийслэлийн Өргөө амаржих газрын Сургалт, эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны алба, Сувилахуйн алба, Нэгдсэн Лабораторийн тасагтай хамтран зохион байгууллаа
