Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Энэхүү түүхэн өдөр Өргөө амаржих газрын Нярайн тасгийн нярайн сувилагч Баатар овогтой Содтунгалаг нь төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж Өргөө амаржих газрын захиргаанаас хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа.

Эхийн энхрий үрсийн төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулан олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж буй энэхүү шагнал нь хамт олны бахархал төдийгүй сувилахуйн салбарын нэр хүндтэй үйл явдал болж байна.

Нярай бүрийн анхны асаргаа, энэрэнгүй үйлсийн эзэн болсон танд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе