2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албанаас “Эхийн болон пренатал халдварын эрсдэлийг бууруулах” сэдэвт чанарын өдөрлөг, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах, улмаар эх, хүүхдийн эндэгдэл болон хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд “Нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 2026 онд 11.0 промильд хүргэн бууруулах” зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлж байгаа билээ.
Өдөрлөгийн үйл ажиллагааг НӨАГ-ын Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч дарга Э.Саруулсайхан нээж үг хэлэв.
Арга хэмжээнд Төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн орлогч дарга Г.Одончимэг, НӨАГ-ын Ерөнхий зөвлөх эмч Ч.Мядаг, ЭМЯ-ны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, НЭМГ-ын харьяа байгууллагын 9 дүүргийн 25 эмч, мэргэжилтэн болон НӨАГ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл бүхий нийт 96 оролцогч оролцлоо.
“Эхийн болон пренатал халдварын эрсдэлийг бууруулах” сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд НӨАГ-ын 2024-2025 оны эх нярайн тусламж ба Эхийн халдвар, Бөөр шээсний замын халдвар, оношилгоо, эмчилгээ, Жирэмсний хяналтын чанар” Жирэмсний чихрийн шижинтэй эхээс төрсөн нярайн гэдэсний хямрал” зэрэг сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Өдөрлөг, хэлэлцүүлгийн үеэр ураг, нярайн эрүүл мэндэд тулгарч буй эрсдэл, хүндрэлийг эрт илрүүлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх, эмчлэх, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг сайжруулах асуудлыг онцлон хэлэлцэв.
Мөн жирэмсэн эхийн халдварын тархалт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг сайжруулах, эрсдэлтэй жирэмсний тусламж үйлчилгээг оновчтой хэрэгжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж солилцлоо.
Нийгэмд чиглэсэн эрүүл мэнд сайн сайхныг дэмжин хамтран ажилласан Aiwibi Хүүхдийн Живх, Бионорика Монгол -ийн хамт олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

