Нийслэлийн Өргөө Амаржих Газар

“ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛЬ” БАТЛАГДЛАА

2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Хууль батлагдсанаар:

  • Донор болон реципиентийн эрх, аюулгүй байдал олон улсын жишигт нийцэн хамгаалагдана
  • Иргэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийлгэх боломж нэмэгдэнэ
  • Эсийн эмчилгээ, хүйн цус, эд, эсийн банк байгуулах эрх зүйн орчин бүрдэнэ
  • Амьд болон амьгүй донорын зохицуулалт илүү тодорхой болно
  • OPT IN / OPT OUT холимог тогтолцоо нэвтэрнэ
  • Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдэнэ
  • Эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хяналт, хамгаалалт сайжирна.

Энэхүү хууль нь олон хүний амь насыг аврах, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх чухал шинэчлэл боллоо.