Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газарт хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, он удаан идэвх зүтгэлтэй ажиллаж олон мянган эх, үрсийн эрүүл мэндийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж, анагаахын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН ЭМЧ Ж. ЭНХЦЭЦЭГ эмч маань төрийн дээд шагнал "ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ" гэх эрхэм шагналаар шагнагдлаа.

Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт хамт олон, удирдлагын зүгээс Хүний гавьяат эмч Ж. Энхцэцэг эмчдээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн улам их амжилтыг хүсэн ерөөе.