Умайн хүзүүний хорт хавдар нь умайн доод хэсэг — умайн хүзүүнд үүсдэг хортой хавдар юм. Ихэнх тохиолдолд хүний хөхөнцөр вирус (HPV)-ийн удаан хугацааны халдварын улмаас үүсдэг.
Эрт илрүүлбэл бүрэн эдгэрэх боломж өндөр байдаг тул та бүхэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт заавал хамрагдаарай.