Ёс зүйн зөрчлөөс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын хураангуй, хүрсэн үр дүн:
1.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны төлөвлөгөөний дагуу “Харилцааны үндэс эерэг хандлага” сэдэвт сургалтыг 2023 оны 01 сарын 11-13-ны өдрүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд явуулсан. Эмч – 40, эх баригч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд – 101, асрагч, үйлчлэгч, эмнэлгийн бусад ажилчид – 38, нийт 179 ажилчид хамрагдсан байна.
2.2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Мэргэжлийн зэрэг хамгаалах шалгалтанд оролцох гэж буй албан хаагчдад Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтанд 22 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдав.
3.2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн яамны "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо"-той хамтран "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт багц цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 100 эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдлаа.
4.2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яамны "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо"-той хамтран “Байгууллагын соёл”, “Ёс зүйтэй тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 155 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдав.