- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Гараа ойр ойрхон угааж, ариутгах
- Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчилж, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, шингэн зүйл зохих хэмжээгээр уух
- Гэр бүлийн гишүүн бүр тусдаа нүүр гарын алчуур, шүдний сойз, хоолны хэрэгсэл хэрэглэх
- Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулах
- Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх
- Олон нийтийн газраар бага насны хүүхэд дагуулж явахгүй байх
- Бусадтай гар барьж мэндлэх, тэвэрч үнсэх, 2 метрээс дотогш зайд харилцахгүй байх
- Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу тохойгоороо халхлах
- Амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ зэрэг эд зүйлсийн гадаргууг ариутгалын бодисоор цэвэрлэх
- Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах
- Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх.