Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2025.01.28
Хөхөө хөхүүлэхдээ хүүхдээ тэвэрч хөхүүлэх нь хамгийн нийтлэг байрлал юм. Хүүхдийг хөхүүлэхэд эвтэйхэн, тав тухтай хөхүүлэх нь эх хүүхдийн хооронд дотно харилцааг бий болгох хамгийн сайн арга юм.
Хөхөө хөхүүлэх үед хүүхдээ зөв байрлалд хөхүүлнэ. Үүнд:
1. Хүүхдийн толгой ба бие нь нэг түвшинд шулуун, мушгирч атиралдаагүй байна.
2. Хүүхэд хөхрүүгээ харсан, хүүхэд ээжийнхээ нүүрийг харах боломжтой, эхийн цээж болон гэдсэнд хэт шахаагүй байна.
3. Хүүхдийг эхийн биед аль болох наалдуулж тэврүүлнэ.
4. Хүүхдийг зөвхөн хүзүү, мөрийг бус бүх биеэр нь тулж тэвэрнэ.