2000 оны “Парисын тунхаг”-т уриалсны дагуу Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо (UICC) 2005 оноос дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг үйл ажиллагааг санаачлан жил бүрийн 2 дугаар сарын 4-ний энэ өдрийг “ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
Хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдар, 5 хүний нэг нь гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна. 2016 оны байдлаар жилдээ 5900 гаруй хүн хорт хавдраар өвчилсний 78 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон байдаг.
Иймээс иргэд хорт хавдраас сэргийлэх энгийн аргуудыг амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй. Тухайлбал:
- Архи, тамхины хэрэглээг зогсоох
- Эрүүл хоол хүнс хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Дархлаажуулалт
- Эрт илрүүлэгт хамрагдах