Элэг нь гэдэс дотор шингэсэн шим тэжээлийг хадгалдаг, шаардлагатай бодисыг бий болгож, бие махбодид орж буй төрөл бүрийн эмийн бодис, архи согтууруулах ундаа болон бусад хорт бодисыг задалж метаболизмд оруулдаг. Үүнээс гадна цөс ялгаруулах, дархлааны чадвар, дааврын солилцоо зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг цогц эрхтэн юм. Тиймээс элэгний өвчлөл үүссэн тохиолдолд хүний бие махбодийн чухал үүрэг буурч, энэ нь эмнэлзүйн янз бүрийн шинж тэмдэгийг бий болгодог.
Элэгний хорт хавдар
Монгол Улс дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг. 2019 оны судалгаагаар 100,000 хүн тутамд 57.1 хүн элэгний хорт хавдраар нас барсан нь маш өндөр үзүүлэлт юм (WHO, 2019).
- Архины хэрэглээнээс үүдэлтэй элэгний хавдрын тархалт эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 3.1 дахин их байна.
- В вируст гепатитын улмаас үүсэх элэгний хавдар эрэгтэйчүүдийн дунд 2.7 дахин их байгаа нь судалгаагаар батлагдсан (IHME, 2019).