Нийслэлийн Өргөө Амаржих газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017, 2016 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх
Багцын дугаар |
Багцын нэр |
Баталгааны дүн /төг/ |
Багц 1 |
Дурангийн гар / harmonic laparoscopic/ |
2,925,000 |
Багц 2 |
Дурангийн порт, угааж соруулах иж бүрдэл, эрхтэн гаргагч уут |
7,053,000 |
Багц 3 |
Давсаг сойх тор |
5,022,000 |
Тендерийг 2018 оны 07-р сарын 20-ний өдрийн 11 цаг 10 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07-р сарын 20-ний өдрийн 11 цаг 25 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол улсын гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнд дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Нийслэлийн Төрийн сан Дансны дугаар ₮: 100200020003
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө,
Нийслэлийн Өргөө Амаржих Газар, Захиргаа 1-р давхар,
Эрүүл мэндийн эдийн засагч, Утас:88297070