Ажлын байрны чиг үүрэг:
Архив албан хэрэг хөтлөлттэй холбогдолтой хууль тогтоомж болон бусад мөрдвөл зохих хууль тогтоомжийг хэрэгжүүлэн архивын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, ашиглалтанд хяналт тавьж зааврын дагуу хөтлөх.
Тавигдах шаардлага:
- Архивын чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Бичиг баримт боловсруулах, баримтыг хүлээн авч, ангилан ялгалт хийж архивлах ур чадвартай
- Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт, тайлан бичих чадвартай
- Интернэт орчинд ажиллах чадвартай
- Компьютерийн оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн
- Монгол хэл бичгийн зөв бичих, найруулгын мэдлэгтэй
- Англи, Орос хэлний дундаас дээш мэдлэгтэй
- Хувь хүний болон байгууллагын нууц хадгалах чадвартай
Тусгай шаардлага:
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай.
Ажлын туршлага:
Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх.
Цалин хөлс, Урамшуулал, нийгмийн баталгаа:
Үндсэн цалин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын дагуу
Нэмэгдэл хөлс:
Үр дүнгийн урамшуулал -20% хүртэл /Ажлын үзүүлэлтээр/
Хоол, унааны мөнгө орно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)
- Цахим үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн сургууль төгссөн диплом, хавсралтын хуулбар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
Холбоо барих утас : 11-321036