Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Ажлын байрны чиг үүрэг:

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны явцад дотоод болон гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс үүсч болох эрсдэлийн хүчин зүйлс, шалтгаан , үр дагаварыг тогтоох, эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж, үйлчилгээний чанарыг сайжруулах

Тавигдах шаардлага:

-      Нийгмийн эрүүл мэнд, Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургууль

       төгссөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй  

        эмч, тусгай мэргэжилтэн

-       Чанар аюулгүй байдлын чиглэлээр сургалтанд хамрагдсан байх.

-       Илтгэх тайлагнах ур чадвартай

-       ISO 9001:2015 Чанарын менежментийн удирдлагын тогтолцоо, стандартын талаар мэдлэгтэй

-       Баримт бичиг боловсруулах чадвартай

-       Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт, тайлан бичих чадвартай

-       Интернэт орчинд ажиллах чадвартай

-       Компьютерийн оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн

-       erp.ulaanbaatar.mn, edoc программ дээр ажилладаг байх

-       Монгол хэл бичгийн зөв бичих, найруулгын мэдлэгтэй

-       Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй

-       Хувь хүний болон байгууллагын нууц хадгалах чадвартай

Тусгай шаардлага:

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай.

 Ажлын туршлага:

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал эрсдэлийн удирдлагаар 1-ээс доошгүй жил ажиллсан байх.

 Цалин хөлс, Урамшуулал, нийгмийн баталгаа:

Үндсэн цалин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын дагуу

Нэмэгдэл хөлс:

Үр дүнгийн урамшуулал               -15% хүртэл /Ажлын үзүүлэлтээр/

Хоол, унааны мөнгө орно.

Бүрдүүлэх материал:

-       Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)

-       Цахим үнэмлэхний хуулбар

-       Мэргэжлийн сургууль төгссөн дипломын  хуулбар

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

-       Нарийн мэргэжил эзэмшсэн үнэмлэх, гэрчилгээний хуулбар

-       Ажилд орохыг хүссэн өргөдөл

Холбоо барих утас : 11-321036