Ажлын байрны чиг үүрэг:
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрсдэлийн мэдээллийг баримтжуулах, нэгтгэх, нотолгоо бүхий мэдээллээр хангах
Тавигдах шаардлага:
- Нийгмийн эрүүл мэнд, Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургууль
төгссөн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмч, тусгай мэргэжилтэн
- Чанар аюулгүй байдлын чиглэлээр сургалтанд хамрагдсан байх.
- Илтгэх тайлагнах ур чадвартай
- ISO 9001:2015 Чанарын менежментийн удирдлагын тогтолцоо, стандартын талаар мэдлэгтэй
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт, тайлан бичих чадвартай
- Интернэт орчинд ажиллах чадвартай
- Компьютерийн оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн
- erp.ulaanbaatar.mn, edoc программ дээр ажилладаг байх
- Монгол хэл бичгийн зөв бичих, найруулгын мэдлэгтэй
- Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
- Хувь хүний болон байгууллагын нууц хадгалах чадвартай
Тусгай шаардлага:
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцааны талаар мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай.
Ажлын туршлага:
Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.
Цалин хөлс, Урамшуулал, нийгмийн баталгаа:
Үндсэн цалин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24-дүгээр тогтоолын дагуу
Нэмэгдэл хөлс:
Үр дүнгийн урамшуулал -15% хүртэл /Ажлын үзүүлэлтээр/
Хоол, унааны мөнгө орно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (маягт №1)
- Цахим үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн сургууль төгссөн дипломын хуулбар
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Нарийн мэргэжил эзэмшсэн үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
Холбоо барих утас : 11-321036