Ажлын байрны чиг үүрэг:
Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, байгууллагын дотоод эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг хангахад оролцох
Тавигдах шаардлага:
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг Хүний нөөцийн менежерээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх
- Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх
- Удирдах албан тушаалд ажилласан байх
Ур чадвар:
- Хөдөлмөрийн хууль тогтоомж, хууль эрх зүй, бизнесийн харилцааны үндэс, баримт бичигтэй ажиллах, монгол хэл бичгийн зөв бичих аман болон бичгийн мэдлэгтэй
- Бүтээлч сэтгэлгээ, аналитик сэтгэлгээ, урт хугацааны болон ажиллах ой санамж, тогтвортой анхаарал, ажиглалтыг эзэмшсэн
- Удирдан зохион байгуулах, манлайлах, шийдвэр гаргах, багаар ажиллах
- Хүнийг ойлгох, сонсох чадвартай
- Тушаал, шийдвэр боловсруулах, интернэт орчинд ажиллах чадвартай
- Компьютерийн оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн
- Хүний нөөцийн удирдлагын менежментийн тогтолцооны систем болон хүний нөөцийн хөгжлийн систем ашиглах чадвартай
- Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
- able программ дээр ажилладаг байх
- Төсөл бичиж хэрэгжүүлэх мэдлэгтэй
- Судалгааны арга зүйн талаар мэдлэгтэй
- Харилцааны соёлтой
- Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах
Цалин хөлс, Урамшуулал, нийгмийн баталгаа:
Үндсэн цалин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын дагуу
Нэмэгдэл хөлс:
Үр дүнгийн урамшуулал
Хоол, унааны мөнгө