Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Жирэмсэн үед үтрээнээс ямар хэмжээгээр цус гарах ёсгүй. Хэрэв та жирэмсэн үед үтрээнээс цус гарч байгаа бол эмчид хандах шаардлагатай бөгөөд эмчийн тусламж үзүүлтэл гүнзгий амьсгаа аваад дараах мэдээллийг уншаарай.Тийм ээ... Энэ бол аймшигтай бас санаа зовоосон зүйл. Гэхдээ жирэмсний эрт хугацаанд үтрээнээс цус гарах нь үргэлж зулбалтаас шалтгаалсан байдаггүй юм шүү. —Ялангуяа энэ нь дотуур хувцас бохирдах төдий ягаавтар бол. 

Харин энэ цусархаг толбо нь таны жирэмслэлт ямар нэг байдлаар хэвийн биш явагдаж байгааг анхааруулж болно. Гэхдээ та энэ цусархаг толбоны шалтгааныг эмчээсээ асууж зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатайǃǃǃ

Жирэмсэн үед үтрээнээс цус гарах нь ураг зулбах, умайн гаднах жирэмсэн үед олон тохиолдоно.

ЗУЛБАЛТ

ЗУЛБАЛТ НЬ нийт жирэмсний 15% аас 20%-д тохиолддог бөгөөд ихэвчлэн жирэмсний эхний 12 долоо хоногтойд тохиолддог. Үтрээнээс гарах цус нь тод улаан өнгөтэй, гарах хэмжээ нь толбо тогтох төдий бус илүү нэмэгдэж байвал  бол зулбах эрсдэл илүү өндөртэй.   

  • Хэвлийн доод хэсгээр хатгуулж өвдөх. 
  • Цусан дунд эдэрхэг зүйл, бүлэн байх
  • Толгой эргэх, бие сульдах

УМАЙН ГАДНАХ ЖИРЭМСЭН 

Энэ тохиолдолд үр хөврөл нь умайгаас өөр байрлалд байх бөгөөд ихэнхдээ үрийн хоолойд жирэмслэлт явагддаг. Хэвлийгээр өвдөх, үтрээгээр цус гарах нь зулбалттай төстэй боловч хэвлийн өвдөлт харьцангуй хурц хүчтэй байдаг.

Жирэмсний эхний 3 сард үтрээнээс цусархаг ялгадас гарах нь тийм ч ховор тохиолдох зүйл биш юм. Судлаачдын судалгаанаас харахад жирэмсэн эмэгтэйчүүдийн 15% аас 25% нь жирэмсний энэ хугацаанд бага хэмжээтэй үтрээнээс  цус үзэгдэж байсан гэж тодорхойлогджээ. Хэдийгээр жирэмсний эхний 3 сартайд үтрээгээр цус гарах, дотуур хувцсанд толбо тогтох нь ихэнхдээ ураг зулбах дохио өгөх боловч өөр асуудал байгаа эсэхийг бас анхаарах хэрэгтэй. (жирэмсний бусад асуудал). 

Жирэмсний эхний 3сард үтрээнээс цус гарсан жирэмсэн эмэгтэйчүүдийн тал хувь нь зулбах магадлал байдаг. Гэхдээ тэдний тал хувь нь жирэмслэлтээ хэвийн тээдэгТиймээс та аль болох стрессээс хол байх нь чухал юм шүү.

БУСАД ШАЛТГААНУУД 

Хэрвээ зулбаагүй хэрнээ үтрээнээс цус гарсан бол ямар шалтгаантай байдаг вэ?Үтрээнээс цусархаг ялгадас гарах нь дараах шалтгаануудтай: 

  • УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХЭТ МЭДРЭГШИЛ: Цайвар ягаан, эсвэл боровтор өнгийн цусархаг ялгадас нь бэлгийн харьцааны дараа гарч болзошгүй. Энэ нь таны умайн хүзүү үрэвсэлтэй байгаатай холбоотой бөгөөд тухайн өдөртөө доош ялгадас гарахаа больдог..
  • ҮР ХӨВРӨЛ БЭХЛЭГДЭХ ЯВЦАД ЦУС ГАРАХ: Зарим эмэгтэйчүүдэд үр хөврөл умайн салст давхаргад бэхлэгдэх явцад үтрээгээр цайвар ягаан, эсвэл боровтор өнгийн ялгадас үзэгддэг бөгөөд энэ нь үр хөврөл бэхлэгдэх таатай нөхцөл  бүрдүүлэхийн тулд умайн салст давхарга зузаарсантай холбоотой. 
  • ХАЛДВАР: Шээсний замын, умайн хүзүүний, бага аарцгийн архаг үрэвсэлт өвчнүүдээс болж үтрээгээр цус гарч болох боловч ховор тохиолдоно.
  • ЦЭЛМЭНГИЙН АРЫН ЦУС ХУРАЛТ: Умайн булчин болон ураг орчмын шингэний бүрхүүл хальсны хооронд цус хурж үтрээгээр цус гарах нь нийт жирэмсний  1% -д тохиолддог.
  • ЦУЛЦАН ХУРАА: Ховор тохиолдолт үтрээгээр цус гарах нь умайн гаднах жирэмсэн эсвэл нэг төрлийн трофобластын өвчний улмаас үүсдэг. Жирэмсний эхний саруудад хромосомын асуудлаас болж үр хөврөл гэхээсээ илүү умайд хэвийн бус эд эсийн бөөгнөрөл үүсдэг. Энэ тохиолдолд та цусандаа жирэмсний даавар тодорхойдох шинжилгээ өгөх  хэрэгтэй юм.
  • ХАВДАР: Умайн хүзүүний болон төрөх замын хавдарын үед цус гарч болно.

ТАНД ӨГӨХ САНАМЖ:

·         Жирэмсэн эсэхээ баталгаажуулах

·         Мэргэжлийн эмчид  хандаж зөвлөгөө авах

·         Тайван байхыг хичээх

/НӨАГ-Ын Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч У.Халиун/